Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 271

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН 7-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2025-12-05 15
Сумын ИТХ-ын 7-р хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд хуралдуулахаар товлон зарлалаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 1. Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц 2. Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 3. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай 4. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөөн батлах тухай 5. Үндсэн хөрөнгийн тухай 6. Сумын ИТХ-ын 2025 оны ажлын тайлан сонсох тухай 7. Хоршоо хөгжүүлэх сангийн тов тогтоох тухай 8. Ковш хүлээж авсан тухай мэдээлэл сонсох 9. Арьс ширний цехийн тухай 10. Орлогын голын ай сав дагуу үйл ажиллагаа явуулж буй алтны компаний тухай 11. Хөрөнгө бүртгэлд тусгах тухай

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-05 16
шөнө агаарт -12.6, хөрсөн дээр -16.8 хэм хүйтэн хонолоо. Салхины их хурд 12 м/с хүрэв. Улсын Тэргүүний "Хар-Ус" өртөө 2025.12.05

“САНХҮҮЧДИЙН ӨДӨР”

2025-12-04 21
Монгол улсад санхүүгийн алба үүсч хөгжсөний 114 жилийн ой, САНХҮҮЧДИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД-ийг үе үеийн санхүү, эдийн засгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагч нартаа хүргэе!

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-03 12
2025 оны 12-р сарын 02-ноос 12-р сарын 03-нд шилжих шөнө агаарт -19.6 градус, хөрсний гадаргад -21.3 градус хүйтэн хонолоо. Салхины дундаж нь 1-4м/с. Улсын Тэргүүний "Хар-Ус" өртөө 2025.12.03

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-02 11
2025 оны 12-р сарын 01-нээс 12-р сарын 02нд шилжих шөнө агаарт -24.1градус, хөрсний гадаргад -25.2-градус хүйтэн хонолоо. Салхины дундаж нь 0-2м/с. Улсын Тэргүүний "Хар-Ус" өртөө 2025.12.02

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2025-12-01 7
2025 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01 рүү шилжих шөнө агаарт -23.4, хөрсөн дээр -24.8 хэм хүйтэн хонолоо. Салхи 0-3 м/с. Улсын Хошой Тэргүүний "Хар-Ус" өртөө 2025.12.01

СУМЫН ТӨВИЙГ БҮРЭН КАМЕРЖУУЛАХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ХИЙГДЭЖ, ХҮЛЭЭН АВЛАА.

2025-11-27 6
Сумын иргэдийн аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын төвийг бүрэн камержуулах ажил хэрэгжиж дууслаа. 📌 Сумын төвийн гудамж, зам талбайд — 8 цэгт нийт 24 ширхэг хяналтын камер суурилуулан хэвийн ажиллагаанд орууллаа. 📌 Сумын төвийн нэгдсэн хогийн цэгт — Хяналтын камерын системийг шинээр суурилуулж ашиглалтад оруулснаар хог хаягдлын менежмент сайжирч, нийтийн хэв журмыг хангах боломж бүрдлээ. 💰 Санхүүжилт: ОНХС – 50 сая төгрөг 🏗️ Гүйцэтгэгч: “Бошигтын хишиг” ХХК

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит аймгийн баруун бүсийн сумдын математикийн III олимпиад эхэллээ.

2025-11-21 8
✅Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит аймгийн баруун бүсийн сумдын математикийн III олимпиадад ✔️Наранбулаг сум ✔️Завхан сум ✔️Өлгий сум ✔️Ховд сум ✔️Бөхмөрөн ✔️Өмнөговь сумын ЕБС ✔️ Өмнөговь сумын Дэвшил бага сургуулийн 1-12 дугаар ангийн 271 сурагч, бага, дунд, ахлах ангийн 30 багш мэдлэг, ур чадвараа сорин оролцож байна.

МАТЕМАТИКИЙН III ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2025-11-21 9
Олимпиадад Наранбулаг, Завхан, Өлгий, Ховд, Бөхмөрөн, Өмнөговь сумын ЕБС, Дэвшил бага сургуулийн 1-12 дугаар ангийн 271 сурагч, 26 багш мэдлэг чадвараа сорин өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. ✅1-р ангийн төрөлд 30 сурагч оролцсоноос 1-р байр 1Б ангийн сурагч Эрдэнийн ЛХАМАА - Бэлтгэсэн багш Б.Цэрэндаш /Өмнөговь сум/ 2-р байр 1А ангийн сурагч Цэрэнсодномын АЛТАНХҮҮ - Бэлтгэсэн багш Д. Ганчимэг /Өмнөговь сум/ 3-р байр 1В ангийн сурагч Буянхишигийн АРИУН-ЭРДЭНЭ- Бэлтгэсэн багш Ж. Цэцэгсүрэн /Өмнөговь сум/ Тусгай байр 1Б ангийн сурагч Мянганбаярын САЯНЦЭЦЭГ- Бэлтгэсэн багш Б.Цэрэндаш /Өмнөговь сум/ ✅2-р ангийн төрөлд 31 сурагч оролцсоноос 1-р байр 2А ангийн сурагч Балдандашийн БУЯНХИШИГ - Бэлтгэсэн багш Д.Төгөлдөр /Өмнөговь сум/ 2-р байр 2Б ангийн сурагч Амартүвшингийн ЦЭДЭНДАМБА - Бэлтгэсэн багш Т.Шуурай /Өмнөговь сум/ 3-р байр 2А ангийн сурагч Батзулын ЭНХ-АМАР - бэлтгэсэн багш Д.Төгөлдөр / Өмнөговь сум/ Тусгай байр 2Б ангийн сурагч Баянзулын МАРАЛМАА - Бэлтгэсэн багш Т.Шуурай /Өмнөговь сум/ ✅3-р ангийн төрөлд 29 сурагч оролцсоноос 1-р байр 3А ангийн сурагч Баярсайханы МӨНХЖИН - Бэлтгэсэн багш В. Байгаль /Бөхмөрөн сум/ 2-р байр 3В ангийн сурагч Дагвасүрэнгийн БҮРЭНЖАРГАЛ - Бэлтгэсэн багш О.Ууганцэцэг /Өмнөговь сум/ 3-р байр 3Б ангийн сурагч Нямгэрэлийн СУГАРНЯМ - Бэлтгэсэн багш Ц.Бямбажаргал /Өмнөговь сум/ Тусгай байр 3А ангийн сурагч Сэр-Одын БАТЗОРИГ - Бэлтгэсэн багш Н.Янжиндулам /Өмнөговь сум Дэвшил бага сургууль/ ✅4-р ангийн төрөлд 31 сурагч оролцсоноос 1-р байр 4В ангийн сурагч Буяннэмэхийн ЭНХМАА - Бэлтгэсэн багш И.Гантуяа /Өмнөговь сум/ 2-р байр 4Б ангийн сурагч Батхүүгийн ХҮСЛЭН - Бэлтгэсэн багш Ц.Отгонбаяр /Өмнөговь сум/ 3-р байр 4В ангийн сурагч Азжаргалын АРИУНСОЛОНГО -Бэлтгэсэн багш И.Гантуяа /Өмнөговь сум/ Тусгай байр 4Б ангийн сурагч Амартүвшингийн ПҮРЭВЦЭЦЭГ - Бэлтгэсэн багш Ц. Отгонбаяр /Өмнөговь сум/ ✅5-р ангийн төрөлд 31 сурагч оролцсоноос 1-р байр 5А ангийн сурагч Баямөнхийн ОЧИР-ЭРДЭНЭ - Бэлтгэсэн багш Б.Нарантуяа /Өмнөговь сум/ 2-р байр 5В ангийн сурагч Авирмэдийн БИЛЭГСАЙН - Бэлтгэсэн багш Б. Азжаргал /Өмнөговь сум/ 3-р байр 5А ангийн сурагч Орломын МӨНГӨНЦЭЦЭГ - Бэлтгэсэн багш Б.Нарантуяа /Өмнөговь сум/ Тусгай байр 5В ангийн сурагч Мишигдоржийн МЯГМАРНАРАН - Бэлтгэсэн багш Б.Азжаргал /Өмнөговь сум/ ✅6-р ангийн төрөлд 22 сурагч оролцсоноос 1-р байр 6В ангийн сурагч Цэрэнсамбуугийн МӨНГӨНЦООЖ - Бэлтгэсэн багш Д.Туяа /Өмнөговь сум/ 2-р байр 6Б ангийн сурагч Нэргүйгийн ЭНЭРЭЛ - Бэлтгэсэн багш Б.Дариймаа /Завхан сум/ 3-р байр 6А ангийн сурагч Түмэнжаргалын БАТСАЙХАН - Бэлтгэсэн багш Л.Аззаяа /Бөхмөрөн сум/ Тусгай байр 6В ангийн сурагч Тэрбишийн ДАШНЯМ - Бэлтгэсэн багш Д.Туяа /Өмнөговь сум/ ✅7-р ангийн төрөлд 22 сурагч оролцсоноос 1-р байр 7Б ангийн сурагч Нямтөрийн НЯМХИШИГ - Бэлтгэсэн багш Ш.Цээлэйсүрэн /Өмнөговь сум/ 2-р байр 7Б ангийн сурагч Төгсбаярын СОНИНБАЯР - Бэлтгэсэн багш В. Баяраа / Бөхмөрөн сум/ 3-р байр 7А ангийн сурагч Цэдэнбалын ЭНХТҮВШИН -Бэлтгэсэн багш Ш.Цээлэйсүрэн /Өмнөговь сум/ Тусгай байр 7Б ангийн сурагч Даваанямын АНАНДДАРЬ - Бэлтгэсэн багш Ш.Цээлэйсүрэн / Өмнөговь сум/ ✅8-р ангийн төрөлд 21 сурагч оролцсоноос 1-р байр 8А ангийн сурагч Даваанямын БИЛЭГСАЙХАН - Бэлтгэсэн багш Л. Долгорсүрэн /Өмнөговь сум/ 2-р байр 8А ангийн сурагч Буянжаргалын ЭРДЭНЭЗАЯА - Бэлтгэсэн багш Л.Долгорсүрэн / Өмнөговь сум/ 3-р байр 8Б ангийн сурагч Баянмөнхийн ОЮУНСУВД - Бэлтгэсэн багш Д.Туяа / Өмнөговь сум/ Тусгай байр 8Б ангийн сурагч Гүррагчаагийн САРАНГУА - Бэлтгэсэн багш В. Баяраа /Бөхмөрөн сум/ ✅9-р ангийн төрөлд 16 сурагч оролцсоноос 1-р байр 9Б ангийн сурагч Ринчинсамбуугийн МАРГАД - Бэлтгэсэн багш Ш.Цээлэйсүрэн /Өмнөговь сум/ 2-р байр 9А ангийн сурагч Азжаргалын БУЯНБАДРАХ - Бэлтгэсэн багш Б.Дариймаа /Завхан сум/ 3-р байр 9Б ангийн сурагч Баттөрийн ЭНХМЭНД - Бэлтгэсэн багш Ш. Цээлэйсүрэн /Өмнөговь сум/ Тусгай байр 9В ангийн сурагч Тайванхүүгийн АНУДАРЬ -Бэлтгэсэн багш Ш.Цээлэйсүрэн /Өмнөговь сум/@ ✅10-р ангийн төрөлд 13 сурагч оролцсоноос 1-р байр 10А ангийн сурагч Даваасүрэнгийн ГАНТАМИР - Бэлтгэсэн багш Л.Долгорсүрэн /Өмнөговь сум/ 2-р байр 10А ангийн сурагч Батсүхийн ТҮВШИНЖАРГАЛ - Бэлтгэсэн багш Л.Долгорсүрэн /Өмнөговь сум/ 3-р байр Амарсанаагийн БАТЗАЯА - Бэлтгэсэн багш Ж.Долгорсүрэн /Өлгий сум/ Тусгай байр Болдын ОДСҮРЭН - Бэлтгэсэн багш Л.Долгорсүрэн /Өмнөговь сум/ ✅11-р ангийн төрөлд 9 сурагч оролцсоноос 1-р байр 11А ангийн сурагч Эрдэнэбаатарын ОДОНЧИМЭД -Бэлтгэсэн багш П.Мишигсүрэн /Ховд сум/ 2-р байр 11Б ангийн сурагч Нямдоржийн БАТЧИМЭГ - Бэлтгэсэн багш Д.Туяа /Өмнөговь сум/ 3-р байр 11В ангийн сурагч Мишигдоржийн ӨНӨРТҮВШИН - Бэлтгэсэн багш Д. Туяа /Өмнөговь сум/ Тусгай байр 11В ангийн сурагч Мишигдоржийн БАТСҮХ - Бэлтгэсэн багш Д.Туяа /Өмнөговь сум/ ✅12-р ангийн төрөлд 14 сурагч оролцсоноос 1-р байр 12Б ангийн сурагч Дашдоржийн ОТГОНЗУЛ - Бэлтгэсэн багш Л.Долгорсүрэн /Өмнөговь сум/ 2-р байр 12А ангийн сурагч Ганхуягийн ОТГОНХҮҮ - Бэлтгэсэн багш Л.Долгорсүрэн /Өмнөговь сум/ 3-р байр 12Б ангийн сурагч Өсөхжаргалын ТӨМӨРСҮХ - Бэлтгэсэн багш Л. Долгорсүрэн /Өмнөговь сум/ Тусгай байр 12Б ангийн сурагч Цэвээнжавын ӨНӨРБАЯР - Бэлтгэсэн багш Л.Долгорсүрэн /Өмнөговь сум/ ✅Бага ангийн багшийн төрөлд 20 багш оролцсоноос 1-р байр Басаадайн ЦЭРЭНДАШ /Өмнөговь сум/ 2-р байр Янживын ЦЭГМЭД /Өмнөговь сум/ 3-р байр Нацагийн ЭРДЭНЭСҮРЭН /Өмнөговь сум/ ✅Математикийн багшийн төрөлд 6 багш оролцсоноос 1-р байр Ширнэнгийн ЦЭЭЛЭЙСҮРЭН /Өмнөговь сум/ 2-р байр Лхагвасүрэнгийн ДОЛГОРСҮРЭН / Өмнөговь сум/ 3-р байр Балжиннямын БАТМӨНХ /Наранбулаг сум/ ✅Багийн дүнгээр МУГЭЗ Эрдэнийн Бямбажавын нэрэмжит Өмнөговь сумын Ерөнхий боловсролын сургууль тэргүүлж МАТЕМАТИКЧ сургуулиар шалгарлаа. ТА БҮХНИЙГ НОМЫН ЦАГААН БУЯН ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ. Цэрэндаш Их Тугтан Аваргуудад баяр хүргэе. 1w Хариулах

Отор нүүдлээр яваа малчдаа эргэх ажил хийгдлээ.

2025-11-15 7
Сумын удирдлагууд, Эрүүл мэндийн төвтэй хамтран Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй малчин өрхүүдээ эргэх ажил хийж, тэдэнтэй уулзан нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Отроор яваа малчдынхаа санал хүсэлтийг сонсож, эрүүл мэндийн анхан шатны үзлэг, зөвлөгөө, шаардлагатай эм, эмнэлэгийн үйлчилгээний хангалтыг үзүүлэн ажиллав. Мөн отор хийж буй өрхийн хүн ам, малын тоо толгойн мэдээллийг авч, өвлийг эрсдэлгүй даван туулах арга хэмжээний талаар харилцан ойлголцож ярилцлаа. Мөн Бөхмөрөн сумын удирдлагууд, тус сумын эрүүл мэндийн төвийн дарга, багийн дарга нартай уулзаж малчдынхаа мэдээллийг өгч хамтарч энэ өвлийг даван туулах тал дээр санал бодлоо солилцлоо. Отор нүүдэлд явж буй өрхийн иргэдийн мэдээлэл: 15 өрхийн 45 насанд хүрсэн хүн 0–5 насны 15 хүүхэд Ахмад настан – 3 Оторт явж байгаа малын тоо толгой: Адуу – 915 Үхэр – 360 Хонь – 3200 Ямаа – 3400 Тэмээ – 5 Эдгээр малчин өрхүүд Бөхмөрөн сумын нутагт энэ өвөл өвөлжихөөр очоод байна.

БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ 5-Р АЯН – ӨМНӨГОВЬ СУМAНД БОЛЖ БАЙНА.

2025-11-13 5
✅Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р шатны аяны хүрээнд Увс аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс Өмнөговь суманд сургалт зохион байгууллаа. Сургалтанд төрийн албан хаагчид, иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдахын зэрэгцээ алслагдсан малчдын хотонд хүрч ажиллаж, цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой танин мэдэх сургалт, зөвлөгөө мэдээлэл өглөө. 🌿 Малчдад зориулсан сургалтаар: Төрийн цахим үйлчилгээ авах боломж, Гар утсаар төрийн үйлчилгээний системүүдийг ашиглах арга, Цахим аюулгүй байдлын талаар мэдлэг олгов.

ӨМНӨГОВЬ СУМЫН 2025-2026 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2025-11-13 4
✅2024 он жил эцсийн байдлаар тэмээ-1652, адуу-10355, үхэр-12368, хонь-117334, ямаа-107903, нийт- 249,6 мянган мал тоологдсон бөгөөд хаврын мал төллөлтөөр 291 ботго, 1139 унага, 1793 тугал, 28958 хурга, 29190 ишиг нийт-61371 төл хүлээн авсан. ✅2025 оны зуны бэлчээрийн ургац 0,3цн/га буюу маш муу /сумын нийт малын 18% -д хүрэлцэх бэлчээр юм/ иймд Аймаг, сумын Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх ажлыг малчид болон сумын түвшинд зохион байгуулж байна. ✅ Үүнд: • Сумын нөөцөд 158,3 тн хүчит тэжээл бэлтгэх ажлын тендерийг зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан. • Малчдын түвшинд 4088 тн өвс, 235,5 тн хүчит тэжээл, 591тн эрдэст тэжээл бэлдсэн байна. • Сумын хэмжээнд тэмээ-2, адуу-745, үхэр-908, хонь-28915, ямаа-17215, нийт 47785 толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулаад байна. • Одоогийн байдлаар 7 аймгийн нутаг болон өөрийн аймгийн Бөхмөрөн, Зүүнхангай, Тэс, Сагил зэрэг сумуудад 32 өрхийн 75 хүн, 1500 бод, 10500 бог мал отор нүүдлээр явсан байна. Сумын ХАА-н тасаг

Эмнэлгийн багаж ариутгах уурын АВТОКЛАВ багажийг хүлээн авлаа.

2025-11-12 3
👉 Энэхүү уурын автоклав нь эмнэлгийн багаж ариутгалын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой. Автоклав нь BKQ-Z1001 маркын, 4 кВт хүчин чадалтай, 100 литрийн багтаамжтай, 130°C температурын уураар ариутгал хийдэг төхөөрөмж юм. 💵 Санхүүжилт: Орон нутгийн хөгжлийн сангаас 19 сая төгрөг 👉 Гүйцэтгэгч: М. Дэнсмаа

Сумын ИТХ-ын 6-р хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдлаа.

2025-10-17 49
6-р хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1.Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2.Татварын улсын байцаагчийн 2025 оны ажлын тайлан сонсох тухай 3.ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 4.Хоршоо хөгжүүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 5.Мал эмнэлэг, үржлийн тасгийн 2025 оны ажлын тайлан сонсох тухай 6. Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлан сонсох тухай 7. Сумын ИТХ-ын “Иргэддээ мэдээлье-Иргэнээ сонсъё” аяны тайлан сонсох 8. Улсын олимпиад, уралдаанд амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулах журам батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас 4 тогтоол гарч, сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад 3 чиглэл хүргүүллээ.

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 4 САРЫН 26-НД ЯВАГДАНА.

2025-05-20 87
Цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах мэдэгдэл авсан Өмнөговь сумын 18-25 насны эрчүүд 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө 🕗 08:00 цагт Тамгын газарт цаг хожимдолгүй ирэхийг мэдэгдье. ‼️Биедээ авч ирэх зүйлс Үүнд: • Иргэний үнэмлэх • Цэргийн үүрэгтний үнэмлэх • Нийгмийн даатгалын дэвтэр • 3х4 харьцаатай цээж зураг, 2 хувь • Их дээд сургууль, коллежид сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт ☎️Холбогдох утас: 7045-6204, 96509625 ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Манай сумын сурагчид амжилттай уралдлаа.

2025-05-20 85
Багачуудын_хөгжилтэй_гүйлт_2025 тэмцээнд (МУГЭЗ) Э.Бямбажавын нэрэмжит ЕБ-ын 1-р сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. ✅Дасгалжуулагч багш : Е.Пунцагноров багшдаа баяр хүргэе. ✅8а ангийн сурагч Шагдарсүрэнгийн Болор 1200м 2-р байр мөнгөн медаль ✅7б ангийн сурагч Мягмарсүрэнгийн Болор-Эрдэнэ 1200м 3-р байр Хүрэл медаль ✅4б ангийн сурагч Батзоригийн Золбоо 800м 3-байр Хүрэл медаль ✅ 4а ангийн сурагч Алтангэрэлийн Оюунболор 7 байр ✅8б ангийн сурагч Энхбаатарын Ганбаяр 9 байр тус тус эзлэв. Багш болон Сурагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье! Өмнөговь сум ИТХ
khural.mn

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.

2025-05-20 82
2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ✅ 1, 3-р багийн малын эмч: Н.Хишигбаяр 8059-3691, 9023-2122 ✅ 2-р багийн малын эмч: Н.Баатаржав 9645-9555 ✅ 4, 5-р багийн малын эмч: Б.Давааням 9601-6301 нар вакцин хийх тул заасан хугацаанд үхэрээ бэлэн байлгана уу. МАЛЧИН ТА Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад мал, амьтнаа бүрэн хамруулаарай.

ХОЁРДОГЧ ТҮҮХИЙ ЭД АВАХ ЦЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

2025-05-15 86
♻️ ✅АБ,ААН,БАГУУД Иргэдийн анхааралд 7 хоног бүрийн бүтэн сайн өдөр дахивар хог хаягдлыг буюу доорх нэр төрлийн хаягдлыг ангилан ялгаж мөнгө болгохыг уриалж байна.♻️ ✅Ажиллах өдөр: Долоо хоног бүрийн БҮТЭН сайн өдөр ⏰08:00-18:00 цаг ✅Авах цэг : Нисэх хороолол 9-22А тоот Ц.Шаржаа утас:9043-2888, 9643-2888

АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧДЫГ ИТХ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

2025-05-06 84
МУ-ын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд амжилттай оролцож ХҮРЭЛ медаль хүртсэн 8а ангийн Б.Сүхбат, 8в ангийн сурагч Л.Ганхуяг, дасгалжуулагч багш Н.Самбадагва нарт Өмнөговь Сумын ИТХ-ын Дарга Ч.Ринчинсамбуу, Засаг Дарга Ш.Лхагвасүрэн хүндэтгэл үзүүлэв. ✅Дасгалжуулагч багш Н.Самбадагвад 800,000₮ ✅-50 кг жинд ХҮРЭЛ медаль хүртсэн Л.Ганхуягт 250,000₮ ✅-46 кг жинд ХҮРЭЛ медаль хүртсэн Б.Сүхбатад 250,000₮ тус тус урамшуулав. цаашдын уралдаан тэмцээнд нь улам их амжилт хүсье. Өмнөговь сумын ИТХ

ИРГЭДЭЭ СОНСОХ НЭЭЛТТЭЙ УТАС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

2025-05-01 75
ӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭХ,ТЭДНИЙ САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БОДЛОГО ШИЙДВЭРТ ТУСГАХ зорилгоор НЭЭЛТТЭЙ УТАС ажиллуулж эхэллээ. 🗓Ажлын өдрүүдэд ажлын цагаар /08:00 - 12:00 - 13:00 - 17:00/ цагийн хооронд холбогдож санал хүсэлтээ илэрхийлээрэй. ☎️УТАС:7754-7755 ✅БИД_ТАНЫГ_СОНСОНО_ 🔸ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ИТХ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%