Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 153

АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН 12 ДУГААР САРЫН 04, 05-НЫ ӨДРҮҮДЭД ХУРАЛДАЖ ХУРАЛДААНЫГ НЭЭЛТТЭЙ ҮЛДЭЭЛЭЭ.

2024-12-06 13
АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН 12 ДУГААР САРЫН 04, 05-НЫ ӨДРҮҮДЭД ХУРАЛДАЖ ХУРАЛДААНЫГ НЭЭЛТТЭЙ ҮЛДЭЭЛЭЭ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт хориг тавьж УИХ хүлээн авсантай холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдөр хуралдаж хурлыг тодорхойгүй хугацаагаар нээлттэй үлдээлээ. 📌12 дугаар сарын 04, 05-ны хуралдаанаар: 1. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай. 2. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай. 3. Увс аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцсэн. 4. Аймгийн Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай. 5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны байнгын дэг, Хорооны ажиллах журам,бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай. 6. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай. 7. Увс аймгийн Ерөнхий агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө танилцуулах тухай. 8. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ыг Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэх тухай. 9. “Увс-100 жил”-ийн ойг зохион байгуулах комисст өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 📌Мөн 10. Аймгийн Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, 11. Увс аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай, 12. Увс аймгийн 2025 оны төсөв батлах тухай 3 асуудлыг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Увс аймгийн Өмнөговь сумыг бүс дундын төв болгон дэд бүтэц, үйлдвэрлэлийн жишиг сум болгон хөгжүүлнэ.

2024-12-05 13
Увс аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО - Увс аймгийн тэргүүлэх зорилтын хүрээнд: -Увс аймгийн Өмнөговь сумыг бүс дундын төв болгон дэд бүтэц, үйлдвэрлэлийн жишиг сум болгон хөгжүүлнэ.

СУМЫН ИТХ-ЫН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-12-05 23
ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР СУМЫН ИТХ-ЫН II ХУРАЛДААНЫГ ТОВЛОН ЗАРЛАЖ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ БАТЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА.

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2024-12-04 21
2024 оны 12 сарын 03-04нд шилжих шөнө агаарт -24.3 хэм, хөрсөн дээр -26.1 хэм хүйтэн хонолоо. Салхи 1-2 м/с. Цасны зузаан 1 см. Улсын Тэргүүний "Хар-Ус" өртөө 2024.12.04

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2024-12-03 17
2024 оны 12 дугаар сарын 02-03нд шилжих шөнө агаарт -24.8 хэм, хөрсөн дээр -25.4 хэм хүйтэн хонолоо. Салхи 1-4 м/с, цасны зузаан 1 см. Улсын Тэргүүний "Хар-Ус" өртөө 2024.12.03

Мал тэжээвэр амьтны тооллого эхлэхэд 4 хоног үлдлээ.

2024-12-03 14
2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Түүхэн мэдээллээс дурдвал мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байжээ. 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон аж. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм. Малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг. Салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой. Мал тооллогын 2023 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 64.7 саяд хүрсэн гэж ҮСХ мэдээлэв. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор энгэрээ мялаасан АИХ-ын депутат, сумын анхны Засаг дарга асан Р.Батсүхэд хүндэтгэл үзүүллээ.

2024-12-02 14
Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор энгэрээ мялаасан АИХ-ын депутат, сумын анхны Засаг дарга асан Р.Батсүхэд Өмнөговь сумын ИТХ-ын дарга Ч.Ринчинсамбуу, Засаг дарга Ш.Лхагвасүрэн, ЗДТГ-ын дарга З.Зориг, Санхүү албаны дарга Б.Бадам нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өмнөговь сумын үе үеийн дарга, ард иргэдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

2024-12-02 17
2024 оны 12-р сарын 01-02нд шилжих шөнө агаарт -23.0градус, хөрсний гадаргад -23.5градус хүйтэн хонолоо. Салхи 1-2м/с.Цасны зузаан 1см.Улсын Тэргүүний "Хар-Ус" өртөө 2024.12.02

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД АЙМГИЙН ИТХ, АЖЛЫН АЛБАНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2024-11-29 15
Аймаг, сумын ИТХ-ын ээлжит 2024 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон сумдын ИТХ-ын дарга болон нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах, Нутгийн өөрөө удирдах байгууллагын зохион байгуулалт, МУЗЗНДНТУТ хуулийн хэрэгжилт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар болон бусад цаг үеийн мэдээллийг хүргэх зорилготойгоор Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас тус сургалтыг зохион байгуулж байна. 📌Сургалтаар: 1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын зохион байгуулалт, чиг үүрэг, 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт, 3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт, 4. ХАСХОМ мэдүүлгийг систем дээр ажиллах зааварчилгаа, 5. Сумдын ИТХ-ын веб сайт хөгжүүлэлтийн тухай, 6. ТАХ-ын ёс зүй, Стратеги төлөвлөлт зэрэг сэдвээр сургалт мэдээллийг хийж байна.

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖИЛЛАА.

2024-11-22 19
Аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга, аймгийн Засаг дарга С.Батжаргал нар томилогдсон сумдын Засаг дарга нарт өвөлжилтийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, цаашид хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. ✅Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар Б.Идэрсайхан ✅Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргаар П.Баярсайхан ✅Увс аймгийн Давст сумын Засаг даргаар Г.Лхагважав ✅Увс аймгийн Завхан сумын Засаг даргаар М.Цовоохүү ✅Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргаар Д.Наранбат ✅Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргаар Р.Азбилэг ✅Увс аймгийн Өлгий сумын Засаг даргаар Б.Бархасбадь ✅Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргаар Ш.Лхагвасүрэн ✅Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаар М.Отгонбаяр ✅Увс аймгийн Сагил сумын Засаг даргаар Г.Чинзориг ✅Увс аймгийн Тариалан сумын Засаг даргаар З.Тэгшжаргал ✅Увс аймгийн Түргэн сумын Засаг даргаар Б.Гомбосүрэн ✅Увс аймгийн Тэс сумын Засаг даргаар Г.Буяндалай ✅Увс аймгийн Ховд сумын Засаг даргаар Э.Түвшинжаргал ✅Увс аймгийн Хяргас сумын Засаг даргаар В.Сайнбилэг ✅Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаар Ж.Цэрэндорж Зүүнговь, Улаангом, Малчин сумдын Засаг дарга нарын авлигатай тэмцэх газрын мэдээлэл хараахан ирээгүй байна.

СУМЫН ХОРШООДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.

2024-11-19 12
СУМЫН ХОРШООДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО. Сумын ЗДТГ-ын Иргэний танхимд11 сарын 18-ны өдөр 10 хоршооны 35 хүнд аймгийн ХХААГ-ын ЖДҮ, хоршоо, ахуйн үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Дариймаа, хүнсний чанар, стандартын улсын байцаагч Б.Ундармаа, аймгийн ХАА-н хоршоологчдын холбооны тэргүүн, хоршооны сургагч багш Ц.Батсүх нар ЖДҮДС-ийн зээлийн журам, зээлийн батлан даалтын сан болон хүнсний чанар, аюулгүй байдал, хоршооны үүсэл хөгжил, хоршооны хууль, хоршооны засаглал, зарчим, хоршоонд үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж сургалт явууллаа. Энэ үеэр НД-ын улсын байцаагч Д.Янжиндулам нийгмийн даатгалын талаар оролцогчдод мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулсан юм. Сургалтын дараа Д.Адарсүрэн даргатай "Аз баян цэн", Ж.Дамдинсүрэн даргатай "Сүрлэг морьт"хоршоодын бичиг баримт, үйл ажиилагаатай танилцаж, зөвлөн тусалж ажиллалаа.

СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ӨНӨӨДӨР АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА.

2024-10-30 43
СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ӨНӨӨДӨР АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА. СУМЫН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫГ НАСААР ХАМГИЙН АХМАД ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЦЭРЭНДАШ ДАРГАЛАВ. ХУРАЛДААНААР ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ЗӨВШӨӨРЧ, ИТХ-ЫН ДАРГААР ЧУЛУУНЫ РИНЧИНСАМБУУГ СОНГОЛОО. МӨН СУМЫН ЗАСАГ ДАРГАД ШУУМАРЫН ЛХАГВАСҮРЭНГ НЭР ДЭВШҮҮЛЖ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД УЛАМЖЛАХААР ШИЙДВЭРЛЭВ.

Эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа.

2024-09-11 49
Сумын ИТХ-аас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өсвөр үеийнхэнд хэлмэгдүүлэлтийн талаар ойлголт өгөх зорилгоор 9-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан ''ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ХАР ШУУРГА'' сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн сурагчид 1-р байр ЕБ-ын 1-р сургуулийн 12а ангийн сурагч С.Нарантуяа 2-р байр ЕБ-ын 1-р сургуулийн 11а ангийн Б.Номин 3-р байр ЕБ-ын 1-р сургуулийн11б ангийн сурагч Ц.Өнөрбаяр нар шалгарлаа.Сурагчдад сурлагын өндөр амжилт хүсье.

"Хэлмэгдүүлэлтийн хар шуурга" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг хүсье.

2024-09-09 78
Зорилго.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх , өсвөр үеийнхэнд хэлмэгдүүлэлтийн талаар ойлголт өгөх, аливаа хилс хэргээс урьдчилан сэргийлэхэд тухайн ажлын зорилго оршино.

Монгол дахь Их Хэлмэгдүүлэлт

2024-09-09 117
Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв. Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм. Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ-д ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Санкт-Петербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн.

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2024-09-03 64
Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 20/09 дугаар тогтоолоор дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн хөрөнгийн зар.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%