Увс аймгийн баруун 6 сум болох Бөхмөрөн, Ховд,
Өлгий, Өмнөговь, Завхан, Наранбулаг сумдаас МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах
сургагч багш бэлтгэх сургалтыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны ахлах зөвлөх Хишигсүрэнгээр ахлуулсан баг өнөөдөр манай сумд ажиллаж
байна.
Дээрх сургалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн
Ч.Хүрэлбаатар, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат нар оролцож хамтран ажиллаж
байна. Нийт 6 сумдын 85 хүн сургагч
багшаар бэлтгэгдэж сумдаа уг хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. Үдээс хойш
Өмнөговь сумын иргэд хөдөлмөрчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.