БАГУУДЫН ИНХ-ЫН ДАРГА НАРТ ХУРЛЫН ДАРГА, АЖЛЫН АЛБАНААС ҮҮРЭГ, ЗӨВЛӨМЖ ӨГЧ, ТЭДНИЙ САНАЛ БОДЛЫГ СОНСОВ.
Тус сумын 5 багийн ИНХ-ын дарга нарын албан бичиг хэргийн эмх цэгц, хурал, тэргүүлэгчдээс гарсан тогтоол шийдвэрийн байдал, түүний хэрэгжилт зэргийг шалган үзэж, зөвлөн туслах ажил хийв. Мөн тэдний санал бодлыг сонсч, цаашид анхаарах асуудлаар нээлттэй ярилцлаа. Энэ үеэр сумын Ахмадын хорооны дарга Г.Хүрлээ мэдээлэл хийлээ.