Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАНАЙ СУМАНД ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ "ГЭРЭЛТ ДЭВШИЛ" КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

2017-10-18

Тус сумын С.Өлзий захиралтай "Дэвшил" бага сургуулийн дэргэд МУ-ын ширээний теннисний спортын мастер Ж.Баттулгын нэрэмжит "Гэрэлт Дэвшил" нэртэй клуб байгуулагдаж 10 сарын 05-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ. Уг клубын зорилго нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд зориулсан сургалт явуулах, бие бялдар, сэтгэлзүйн хүмүүжил олгох, улмаар энэ спортоор сайн тамирчид төрүүлэх явдал гэж мастер Баттулга тэмдэглэн хэлсэн юм. Тус клубт УБ хотоос мэргэжлийн багш ирж ажиллах юм. Дашрамд хэлэхэд мастер Баттулгын нэрэмжит сумын АШ-лах теннисний тэмцээн 2014 оноос хойш тогтмол явагдаж хэвшээд байна. Мөн хөрөнгө оруулалт хийж одоогоор теннисний 6 ширээ, холбогдох хэрэгслийн хамт сумандаа өгөөд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%