"ХУУЛЬ ЖУРАМ-БИДНИЙ АМЬДРАЛД" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
Сумын ЗДТГ, аймгийн Шүүхийн байгууллагатай хамтран өнөөдөр "Хууль журам-Бидний амьдралд" нээлттэй хааалганы өдрийг сумын иргэдийн дунд зохион байгуулж, иргэдэд хууль зүйн лавлагаа, сурталчилгаа хийж, тараах материал өгч байна. 16 цагаас Хуралдааны танхимд аймгийн Шүүхийн ажилтнууд иргэдэд зориулсан сургалт хийх юм.