ТӨСЛИЙН БАГ МАНАЙ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Өчигдөр буюу 10 сарын 25-наас эхлэн 2 хоног манай суманд УИХ-ын гишүүн асан М.Зоригтоор ахлуулсан МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлчид бүхий "Бидний цөөхөн Монголчууд" төслийн баг ирж ажиллаж байна. Төслийн багийнхан сумын бүх байгууллага, ААН-ээр орж танилцахын дээр сумын үүх түүх, үүсэл хөгжил хийгээд түүх соёл, дуу хуур, зан заншил, байгалийн сонин сайхан, иргэдийн амьдрал, мал ахуй зэрэг өргөн хүрээтэй сэдвээр бичлэг, зураг авалтууд хийж байна. Төслийн багийнхан манай сумыг харьцангуй том, хүн ам олонтой, байшин барилга сайтай, их мод тарьсан, хотын зохион байгуулалт дажгүй, цаашид илүү хөгжих боломжтой суурин байна гэх зэргээр үнэлж байлаа