СУМЫН АЛБАН ГАЗАР, ААН, ЗАРИМ ХУВИЙН ХЭВШИЛ НЭГДСЭН ХАЛААЛТАД ХОЛБОГДЛОО
Тус сумын 6 албан байгууллага, мөн хувийн хэвшлийн газрууд төвлөрсөн халаалтад холбогдож байна. Нэгдсэн халаалтын ажлыг Алдараа захиралтай "Тоосгон уул" ХХК энэ оны 7-р сараас 10 сарын 20-д хүртэл хийж гүйцэтгэсэн ба 10 сарын 23-наас эхлэн төсвийн газруудад ОХУ-д үйлдвэрлэсэн 1.6 гэдэг зуухнаас халаалтаа өгч эхлээд байна. Төвлөрсөн нэг уурын зуухтай, шугамтай болсноор тус тусдаа галладаг зуухнууд зогсч алба, амины гэлтгүй ажил хөнгөрч, мөн утаа багасах юм.