БАГА АНГИЙН СУРАГЧИД АЛБАН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Сумын Ахлах сургуулийн Н.Эрдэнэсүрэн багштай 2-ын Б, Бат-Өлзий багштай 2-ын В ангийн сурагчид өчигдрөөс эхлэн сумын төсвийн байгууллагуудаар явж өрөө тасалгаагаар орж, явуулж буй үйл ажиллагаа, ажилтай нь танилцах аялал хийж байна. Өнөөдөр 10 цагийн үед хүүхдүүд сумын Хурал, Тамгын газраар зочилж албан хаагчдын өрөө бүрээр орж ажил байдалтай нь танилцлаа. Хурлын дарга Б.Цэрэнпил сумын Хурлын талаар товч мэдээллийг сурагчдад өгч, тэдний санал бодлыг сонсч сонирхсон асуултад хариуллаа. Сурагчид сум орон нутагтайгаа ийнхүү танилцаж байгаа нь сайшаалтай бөгөөд тэдний танин мэдэхүйд чухал ач холбогдолтой юм.