Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМ, БАГИЙН ХУРЛЫНХАН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2017-11-06

Сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, багийн ИНХ-ын дарга нарт зориулсан сургалт 2017 оны 11 сарын 05-06-нд Улаангомд боллоо. "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд "Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах суурь сургалт" нэлээд үр дүнтэй болсон гэж үзэж байна. Багийн ИНХ-ын дарга нар номын дуу сонссоноос гадна аймгийн хэмжээний хурлын дарга нартай танилцаж, харилцан туршлагаа солилцсон нь чухал байлаа. Мөн уг сургалтын үеэр Монгол Улсад нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэлээ. Уг ойг тохиолдуулан аймгийн хэмжээнд зарласан "НӨУБ-ын өнөөгийн байдал, цаашдын хандлага" сэдэвт илтгэлийн уралдаанд манай сумын ИТХ-ын дарга Б.Цэрэнпил "Оролцоог хангах арга замын талаар" гэсэн илтгэл тавин тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар, мөн багийн хурлын дарга, Засаг даргын албыг олон жил хашиж байгаа Улиаст багийн ИНХ-ын дарга З.Батсүхийн хөдөлмөрийг үнэлж аймгийн ИТХ-ын Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%