Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар намын Их хуралд оролцлоо
Сумын ИТХ-ын дарга Б.Цэрэнпил, Засаг дарга Р.Төмөрчөдөр болон сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Бааст нар улсын нийслэлд 11 сарын 20-23-нд болсон МАН-ын 28-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож оролцлоо. Сумын удирдлагууд хурлын үеэр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзсаны сацуу яам, тамгын газар, төсөл хөтөлбөрийн газраар орж ажил хөөцөлдөж, УБ хот дахь Нутгийн зөвлөлийн удирдлага, ахмадуудтай уулзаж санал бодол солилцож яваа юм байна.