Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын VI хуралдаан 12 сарын 19, 20-нд болно

2017-12-09

Тэргүүлэгчдийн  9 дэх  удаагийн хуралдаан  2017  оны  12-р  сарын 05-ны өдөр 71.4 хувийн ирцтэй болж Хурлын дарга Б.Цэрэнпил, Тэргүүлэгч Р.Нямжав, Ц.Отгонцэцэг, С.Өлзий, С.Батмөнх нар оролцов.

Хуралдааны эхэнд Хурлын дарга УБ хотод 11 сарын 20-23-нд болсон МАН-ын XXVIII их хурлын сонин сайхнаас ярьсны дээр сумын Засаг даргын хамт тойргийн УИХ, ЗГ-ын гишүүдтэй уулзаж зарим яам, тамгын газраар орж сум орны ажил хөөцөлдөж, УБ хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид болон төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд болох Э.Бямбажав, Б.Эрдэнэсүрэн нарын ахмадуудтай уулзаж санал бодол солилцож, зөвлөлдсөн тухай танилцуулж мэдээлэл өглөө.

Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Нэг. Сумын ИТХ-ын ээлжит VI хуралдааныг 2017 оны 12-р сарын 19-20-ны өдрүүдэд хийхээр товыг тогтоолоо.

·        Хуралдааныг өргөтгөсөн байдлаар хийж сумын баг, албан байгууллага, ААН-ийн удирдлагуудыг урилгаар оролцуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

·        Хуралдааны бэлтгэлийг сайтар хангаж хурлын үйл ажиллагааг аль болох иргэдэд түргэн шуурхай хүргэх талаар санаачилга гаргаж хэрэгжүүлж ажиллахыг хурлын ажлын албанд үүрэг болголоо.

Хоёр. Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа.

1.   Сумын ИТХ-ын жилийн ажлын тайлан, цаашдын зорилт

2.   Сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх

3.   Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц байдал

4.   Энэ онд сумыг нэгдсэн халаалтад холбох ажлыг гүйцэтгэсэн “Тоосгон уул” компаний мэдээлэл сонсох

5.   Ээлжит бус V хуралдааны 5/01 тогтоолын хэрэгжилт /Хорхойтын заагийн алтны асуудал/

6.   Сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төлөвлөгөөний төсөл

7.   Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төсвийн төсөл

8.   Сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл зэрэг болно.

 

Сумын ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%