Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИТХ 2 ӨДӨР ХУРАЛДЛАА

2017-12-25

        Сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 2017.12.19-ний өдрийн 13.00 цагт эхэлж 21 төлөөлөгчийн 85.7 хувь буюу 18 нь хүрэлцэн ирснийг Хурлын дарга дуулгаад хуралдаан нээж үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглэж төлөөлөгчид, урилгаар оролцогчид босч хүндэтгэл үзүүллээ. Энэ удаагийн хуралд бүх багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, албан байгууллага, ААН-ийн дарга, эрхлэгч нарыг урьж оролцуулснаараа онцлогтой байсан бөгөөд төсвийн бүх газрууд Хурлаас чиглэл өгсний дагуу 2017 онд хийсэн ажлын тайлангаа хувилан  ирүүлж төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн нь чухал байв. 
         Хуралдаанаар сумын ИТХ-ын ажлын тайлан, цаашдын зорилт, сумын зорилтын биелэлт, 2018 оны үндсэн чиглэл, газар з/б-тын төл-ний биелэлт, 2018 оны төсөл, сумын төсвийн гүйцэтгэл, ирэх оны төсвийн төсөл болон сумыг энэ онд нэгдсэн халаалтад холбосон "Тоосгон-Уул" ХХК-ний гүйцэтгэх захирал Е.Баяраагийн мэдээлэл сонсч үнэлэлт, дүгнэлт өгч санал шүүмжлэл өрнүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж баталлаа. Дашрамд дурдахад 2017 онд сумын ИТХ 3 удаа, тэргүүлэгчдийн хурал 10 удаа хуралдаж сум орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн байна.
       

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%