НУ-ын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг суманд тэмдэглэн өнгөрүүллээ
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хойш 1992, 1993, 1994 онуудад сумын Хурлыг бүрдүүлэхдээ багуудын хурлаас төлөөлөгчдөд нэр дэвшүүлж улмаар сумын Анхдугаар хуралдаанаар бүрэн эрхийг нь баталгаажуулж байжээ. Харин 1996 оноос 4 жилийн зайтайгаар сонгууль явдаг өнөөгийн систем бий болж эхэлсэн байна. Сумын Хурлын дарга, тэргүүлэгчид, ажлын албанаас сум, багийн Хурлын түүхэн замналыг тодруулахад төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга зэрэг ажил хийж явсан 105 хүн байгаа ба үүнээс 70 гаруй нь орон нутагтаа амьдарч байна. Сумын ИТХ-аас зохион байгуулж 12 сарын 20-ны орой сумын Соёлын төвд 25 жилийн ойд зориулсан баярын хурал, шагнал урамшил, концерт болсны дараа "Ундрам" зоогийн газарт хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж хийлээ.Баярын үйл ажиллагаанд 70 хүнийг урьснаас 50 гаруй нь хүрэлцэн ирсэн юм. Оролцогчдод баярын хурлын үеийн дурсамж зургийг сумын Хурлын даргын гарын үсэгтэйгээр, гарын бэлгийн хамтаар Хурлын тэргүүлэгчид гардуулж шинэ жилийн мэнд дэвшүүлж баяр хүргэлээ.