СУМАНД ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Сумын ИТХ-аас санаачлан ивээн тэтгэж 1 сарын 12-ны өдөр соёлын төвд хүчит бөхийн барилдаан, сургуулийн зааланд ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр амжилттай зохион байгууллаа. Бөхийн барилдааныг нээж сумын ИТХ-ын дарга Б.Цэрэнпил үг хэлж үндсэн хуулийн талаар товч танилцуулга хийлээ. Мөн соёлын төвөөс урлагийн тоглолт сонирхууллаа. Бөхийн барилдаанд 24 бөхөөс 2 даваанаас эхлэн 12 бөхийг тойргоор барилдуулахад аймгийн заан Х.Давааням, сумын начин А.Ариун-Эрдэнэ, сумын заан Г.Жамсранжав/цагдаа/, сумын харцага Л.Намсрайжав, Ахлах сургуулийн сурагч Н.Золбоо, А.Нармандах нар эхний 6 байрт, теннисний тэмцээнд эрэгтэй төрөлд 16 тамирчнаас багш С.Батсүх, 8-р ангийн Д.Базаррагчаа, 10-р ангийн О.Баянмөнх, эмэгтэй төрөлд 10 тамирчнаас 10-р ангийн Б.Номингэрэл, 11-р ангийн Б.Батхишиг, 10-р ангийн С.Лэгжиймаа нар эхний 3 байрт тус тус шалгарч сумын ИТХ-ын Өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.