СУМЫН ИТХ-ЫН ДАРГА НҮҮДЭЛ МАЛЧДАА ЭРГЭЛЭЭ
Сумын ИТХ-ын дарга Б.Цэрэнпил 3 сарын 26-29-ний хооронд 3 хоног, 4 өдөр явж Ар нуурын хөвөө болон Аараг, Морьт, Их шар бүрд, Дэл, Сэртгэр чиглэлд элбэг ус, хужир, чанартай өвстэй газар хаваржиж малаа төллүүлэхээр нүүж яваа Орлого багийн 100 гаруй өрх, Баянгол багийн 10 орчим өрхийг нүүдлийн замд нь эргэж яваад ирлээ. Орлого багийн 30 гаруй өрх саяны хүчтэй улаан салхинаас өмнө амжаад Аараг, Морьтод хүрсэн бол 50 гаруй айл хүчтэй салхины үеэр нүүдэл таарч цаг зуурын бэрхшээлийг тэд шаргуу хөдөлмөрөөрөө хохирол багатай даван туулж, нүүдлээ үргэлжлүүлэн хаваржаандаа хүрч чадсан байна.