ИТХ-ын Тэргүүлэгчдийн V хуралдаан 04 сарын 20-ны өдөр хуралдаж дараах 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Улсын нөөцийн газрын зүүн өмнө, ойн зурвасны ард шинээр бий болж буй 2 хороололд нэр өгөх тухай асуудлыг хэлэлцэж Улсын нөөцийн газрын зүүн өмнөх хорооллыг "Нарны", ойн зурвасны арын хорооллыг "Төгөл"-ийн гэж нэрлэх
2. Энэ онд Сум дундын эмнэлэгийн 80 жил, "Энхрий багачууд" цэцэрлэгийн 60
жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дээрх байгууллагуудаас
"АЛТАН ГАДАС" одонгоор 2, "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-иар 4 албан хаагчийг шагнуулахаар тодорхойлсон асуудлыг хэлэлцэж Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар дэмжиж холбогдох дээд шатны байгууллагад уламжлахаар шийдвэрлэлээ.