ИТХ-ын Тэргүүлэгчдийн VI хуралдаан 5 сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Б.Лхамсүрэнг оролцуулан хуралдаж Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2018-2019 оны хичээлийн жилд дэвшүүлж ажиллах зорилтыг 6 дугаар сард болох Тэргүүлэгчдийн VII хуралдаанаар хэлэлцэж үнэлэлт дүгнэлт, зөвлөмж чиглэл өгөхтэй холбогдуулан ЕБ-ын 1 дүгээр сургуулиас бичиж ирүүлсэн тайлантай нэг бүрчлэн танилцаж VII хуралдаанд тайлангаа ирүүлэхдээ анхаарах асуудлаар үүрэг чиглэл, зөвлөмж өглөө. Мөн сум дундын Эмнэлэгээс төрийн дээд шагнал "АЛТАН ГАДАС ОДОН"-оор 1 иргэн, "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-иар 1 иргэнийг шагнуулахаар тодорхойлж ирүүлсэн асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 100%-ийн саналаар дэмжиж холбогдох дээд шатны байгууллагад уламжлахаар шийдвэрлэв.