Жил бүрийн 9 сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан сумын ИТХ-с Дамчой ренчин
додьгүүлэн хийдтэй хамтран 1922 оноос Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтэнд өртөж
үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолынхоо төлөө халуун амиа өгсөн нийгмийн бүхий
л давхрагын олон мянган иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж ном айлдуулав. Мөн хийдэд цугласан сүсэгтэн олонд ИТХ-ын дарга Б.Цэрэнпил тухайн үеийн их хэлмэгдүүлэлтийн талаар товч
мэдээлэл өгөв.
Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Түүх-Нийгмийн ухааны багш Т.Цэвэгмэд ахлах ангийн сурагчдад, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Д.Цэгмэд Засаг даргын Тамгын газрын ажилчдад Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн хамрах
хугацаа, гарах болсон шалтгаан, цагаатгах ажлын талаар мэдээлэл өглөө.