09-р
сарын 20-ны өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид
71.4 хувийн ирцтэйгээр 7 дахь удаагаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн зарим
асуудлаар шийдвэр гаргасан ба хуралд сумын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд, зарим багийн
Засаг дарга оролцлоо.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛУУД:
1. Сумын ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны
төлөвлөгөөний биелэлтийн тухай мэдээлэл сонсож хурлын ажлын талаар
цаашид анхаарах асуудлаар санал бодлоо илэрхийлэв.
2. Хурлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу
"Сумын аварга малчин" шалгаруулах журмын төслийг 15 шалгуур
үзүүлэлттэйгээр батлав. Төслийг сумын ЗДТГ-аас бэлтгэж МЭҮТ-ийн мэргэжилтэн
А.Баянмөнх танилцуулж хэлэлцүүллээ.
3. Сумын ОНХС-ийн 96,2 сая төгрөгөөр энэ онд
хийгдэхээр болсон 23 нэр төрлийн ажлын гүйцэтгэл, мөн сумын төсөвт орох орон
нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлт зэргийг хэлэлцэн сумын Засаг дарга,
холбогдох албан тушаалтнуудад хурлын Тэргүүлэгчдээс чиглэл хүргүүлэхээр
тогтлоо.
4. Хуралдааны төгсгөлд Хурлын дарга Тэргүүлэгчдийн
сонирхсон асуултад хариулж, сум орны ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч,
харилцан ярилцаж санал солилцлоо.