Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

4-р багийн ИНХ хуралдлаа.

2018-10-09

Өчигдөр буюу  1
0 сарын 08-ны өдөр багийн төв Туулайд тус багийн хурал 79 хүний ирцтэйгээр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд
1. Багийн Засаг даргын ажлын мэдээлэл сонсов.
2. Зарим малчдыг аймаг, сумын аварга малчинд тодорхойлохоор нэр дэвшүүлэв.
3. Сум орны ажил, цаг үеийн асуудлаар сумын ИТХ-ын дарга мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал шүүмжлэл сонсов.
4. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Лхамжав "Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-иар яриа хийв.
5. Санхүү албаны дарга Б.Бадам 7-р сард болсон "Буман хонины баяр"-ын санхүү, хандивын тайлан тавив.
6. Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Ю.Сувдмаа "Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль" сурталчилж, хуралд ирсэн 20 гаруй эмэгтэйчүүдээс судалгаа авав.
7. 10-11 сард сумын төвд багийн концерт тавихаар тогтов.
8. 12 сарын эхээр 5 багийн дунд "Тэмээний баяр" хийхээр болов.
9. Хуц, ухна маллахаар 3 хүн нэр дэвшиж өрсөлдсөнөөс Б.Батсүх олонхийн санал авч хуц, ухна маллахаар болов.
Мөн хурлын үеэр сум дундын эмнэлгийн эмч нар 40-өөс дээш насны иргэдийг элэгний В, С вирусний шинжилгээнд хамруулж, хүнд өвчинд нэрвэгдээд буй М.Мөнх-Эрдэнэ хүүд туслах хандивын аян өрнүүлэхэд 300.000 төгрөг цугласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%