Сумын ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн гишүүд 10 сарын 09-11-ний өдрүүдэд хөдөөгийн 4 багт явж 14 худгийн ашиглалт болон хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцлаа. Одоогийн байдлаар сумын хэмжээнд бэлчээрт гүн өрмийн нийт 19, үүнээс /Баянгол багт 7, Улиаст багт 4, Орлого багт 5, Холбоо багт 3/, мөн сумын төвд хүн амын ундны ус, ногоон байгууламжийн зориулалтаар гаргагдсан 15, нийт 34 худаг байгаа бөгөөд үргэлжлүүлэн бүх худгуудад хяналт шалгалт хийж, худгийн талаар цаашид анхаарах асуудлаар сумын Засаг дарга болон эзэмшигч байгууллага, иргэдэд чиглэл, зөвлөмж хүргүүлж ажиллах юм.