Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"ӨМНӨГОВЬ СУМЫН ӨДРҮҮД" сум сурталчлах арга хэмжээ Улаангом хотноо 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

2018-10-26

Аймгийн Засаг даргын сумдын Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Өмнөговь сумын өдрүүд энэ сарын 23, 24-нд Улаангом хотноо амжилттай  зохион байгуулагдлаа . Тус арга хэмжээнд Өмнөговь сумын ИТХ, ЗДТГ, төсөвт байгууллагуудын төлөөлөл, ЖДҮ эрхлэгчид, сумын ардын авъяастнууд, хүүхэд багачуудыг хамруулсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.
Анх 1978 онд “Сумын соёлын өдрүүд” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан  бол 20 жилийн дараа 1998 онд 2 дахь удаагаа зохион байгуулагдсан байдаг. Энэ удаа мөн 20 жилийн дараа 3 дахь удаагаа “Өмнөговь сумын өдрүүд” нэртэйгээр сум сурталчлах өдрөө зохион байгуулж байна. Өмнөговь сум нь 1924 онд Баянчандмань уулын аймгийн Өлзийжаргалант уулын сум нэртэйгээр Намирын хүрээний суурин дээр үүсэн байгуулагдсан түүхтэй. Тус сумаас 
БНМАУ-ын баатар Бэгзийн Гиваан
БНМАУ-ын алдарт сайн малчин Бөөрийн Иргэл
Улсын алдарт сайн малчин Энгэлийн Бадам
Хөдөлмөрийн баатар
Н.Буянжаргал
Б.Жанцансамбуу
Р.Пүрэв нараас гадна МАХН-ын УТТ-ны гишүүн, НАХЯ-ны сайд, Хурандаа генерал Б.Дэжид тэргүүтэй Монгол төрийн 11 сайд, аймгийн 2 дарга, 9 гавъяат, 12 доктор төрөн гарсан байдаг.
2018 онд тус сум нь 1974 оны амжилтаа дахин бататгаж “БУМАН ХОНИНЫ БАЯР”-аа тэмдэглэн өнгөрүүлсэн юм. 
Энэ өдрүүдэд МУ-ын Баатар Б.Гивааны талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж  сумын ЖДҮ эрхлэгчид, гар урчуудын урласан модон эдлэл, гутал, хувцас, суран эдлэл, эсгий эдлэл зэргээс гадна цагаан идээ, гурилан бүтээгдэхүүнүүдийг худалдаалахаас гадна Соёлын төвөөс гэр музей гаргаж сумын музейд болон хувь хүмүүст хадгалагдаж байгаа түүхэн эд өлгийн зүйлүүдийг танилцууллаа. Мөн ЕБ-ын 1-р сургууль, "Энхрий багачууд" цэцэрлэгийн хамт олон байгууллагаа сурталчлан ажилласан юм.  Тус 2 өдрийн арга хэмжээний хаалт болгож сумын ИТХ, ЗДТГ,  төсөвт байгууллагуудын төлөөлөл, ардын авъяастнууд, хүүхэд багачуудыг хамруулсан "АЛТАН НАМИРЫН ДУУЛАЛ"   концертийг аймгийн "Ойрад театр"-т амжилттай тавилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%