Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан УИХ-ын даргын ивээл дор зохион байгууллагддаг Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн анхан шатны тэмцээнийг 2018 оны 11 сарын 09-ний өдөр Ундрам зоогийн газарт зохион байгууллаа. Уг
тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 2 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй 10 шатарчин А, Б хэсэгт хуваагдаж тойргийн системээр тоглож эхний 3
байраа шалгарууллаа. Эрэгтэй шатарчдаас 1-р байранд Ө.Батсүх, 2-р байранд Г.Жононхүү, 3-р байранд С.Адъяа, эмэгтэй шатарчдаас 1-р байранд Р.Пүрэвтуяа нар тус тус шалгарсныг УИХ-ын дарга М.Энхболдын гарын үсэгтэй Талархал, сумын ИТХ-с мөнгөн
шагналаар шагнав.
Эхний 3 байранд шалгарсан эрэгтэй, 1-р байранд шалгарсан эмэгтэй шатарчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Тэмцээнийг зохион байгуулахад орон байраар хангаж хамтран ажилласан Ундрам зоогийн газрын менежер Ж.Цэцэгээ танд сумын ИТХ-ын ажлын албаны зүгээс талархсанаа илэрхийлж цаашдынх нь ажил үйлсэд өндөр их амжилт хүсье.