Төлөөлөгчид Энхрий багачууд хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сумын ИТХ-ын Төлөөлөгчид 11 сарын 05-ны өдөр хуралдсан хуралдааны завсарлагаанаар энэ онд түүхт 60 жилийн ой тохиож ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн Энхрий багачууд хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Ойг угтаж тус цэцэрлэгт улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, иргэдийн дэмжлэгтэйгээр хийгдсэн ажлуудтай танилцаж багш ажилчдын саналыг сонслоо.