Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
1. Сумын ИТХ-ын 2018 оны ажлын тайлан, цаашдын зорилт, анхаарах асуудлын тухай
2. Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц
3. Сумын Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт
4.Сумын Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, Шинээр өвөлжөө, хаваржаа олгох тухай сумын ИТХ-ын 2016 оны 12 сарын 19-ний 2/04 тоот журамд өөрчлөлт оруулах
5. Сумын 2018 оны Төсвийн гүйцэтгэл /ОНОТ, ЖДҮДС, ОНХС/
6.Сумын 2019 оны төсөв батлах тухай
7. Сумын Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл
8. МАА, өвөлжилтийн талаар сумын Засаг даргын мэдээлэл сонсох
9. ЕБ-ын 1, 2-р сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн тайлан
10. Сумын оны тэргүүний байгууллага, хүмүүсийг шалгаруулах журмын төсөл
2019 онд ОНХС-ийн 172.3 сая төгрөгөөр 26 нэр төрлийн ажил хийхээр баталлаа.