ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны анхдугаар хуралдаан 1 сарын 04-ний өдөр 85.7 хувийн ирцтэй хуралдаж сумын ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөө батлах тухай, Иргэдийг төрийн дээд одон медальд тодорхойлох тухай, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, БИНХ-ын дарга нарын дэмжлэгтэйгээр хүчит бөхийн барилдааныг 2019 оны 1 сарын 11-ний өдөр Соёлын төвд зохион байгуулахаар боллоо.