2015-2020 он хүртэлх сумын мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд байна. ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг нь байгууллага ААН-ын дарга ЗДТГ-ын ажилчин албан хаагч нарт ажлын төлөвлөгөөгөө танилцуулан санал бодлоо солилцон хэлэлцлээ. Сумын хөгжлийн хөтөлбөр боловсруулах санал асуулгыг 2014 оны 11-р сарын 8-ны өдөр хүртэл байгуулллага, аж ахуйн нэгж, ахлах ангийн сурагчид болон иргэдээс авахаар саналын хуудас боловсруусан. 12-р сарын 1,2,3,4,5-ны өдөрүүдэд ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд өдөр бүр сумын мастер төлөвлөгөөнд оруулах санал авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо.