2018 онд ИТХ-ын
Тэргүүлэгчдээс суманд ширээний теннисний
спортыг 2018-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн.
Улмаар ИТХ-ын 2018 оны 12
сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан сумын эдийн засаг
нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 2019 оны Ширээний теннисний өсвөрийн
аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг суманд зохион байгуулна гэж тусгагдсаны
дагуу энэ сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь суманд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Улаангом сумын ЕБ-ийн
1,2,3,4,5,6-р сургууль,Тариалан, Өндөрхангай, Бөхмөрөн, Өмнөговь сум, "Увс
нуур", "Од", "Гэрэлт дэвшил клуб" зэрэг нийт 15 багийн 100 гаруй өсвөрийн тамирчид 4 насны
ангилалд өрсөлдөж насны ангилал тус бүрт ганцаарчилсан, дан хос, багийн төрлөөр өрсөлдөж аваргуудаа
шалгарууллаа.
Багийн дүнгээр 11 алт 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж 43.5 оноогоор Г.Энхбат дасгалжуулагчтай Өмнөговь сум аймгийн аваргаар , 2-р байранд 59.5 оноогоор Ц.Нүрзэд дасгалжуулагчтай
Улаангом сумын ЕБ-ын 6-р сургууль, 3-р байранд 70.3 оноогоор н.Батбаатар
дасгалжуулагчтай Улаангом сумын ЕБ-ын 3-р сургууль тус тус шалгарлаа.