1. СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТАЙЛАН
2. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ
3. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2019 ОНД ХИЙГДЭХ АЖИЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
4. СУМЫН ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ Р.НЯМЖАВЫН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ЗОГСООЛЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ
5. СУМЫН ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ Е.ЁНДОНСАМБУУГИЙН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН СУМЫН МАЛЧДЫГ ДЭМЖИХ "ГОВИЙН МАЛЧИН" ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
6. СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ
7. БУСАД АСУУДАЛ ЗЭРЭГ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХДЭЭ БАГУУДЫН ЗАСАГ ДАРГА НАР, БАГ БҮРИЙН ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨЛӨЛ, ХАР-УС ӨРТӨӨНИЙ ЭРХЛЭГЧ, СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ НАРЫГ ОРОЛЦУУЛАН ТЭДНИЙ САНАЛЫГ СОНСЛОО. ХУРАЛДААНААС СУМЫН ӨРХ БҮРТ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАН ХАМГААЛАХ ТАЛААР УРИАЛГА ХҮРГҮҮЛЭХ , СУМЫН ЗАСАГ ДАРГА, ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТЭНҮҮДЭД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨХӨӨР ШИЙДВЭРЛЭВ. СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТАЛААР ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТЭНҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОЖ ТӨЛӨӨЛӨГЧИД АСУУЛТ АСУУЖ ХАРИУЛТ АВЧ, САНАЛ ШҮҮЖЛЭЛ ХЭЛЛЭЭ.СУМЫН ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ Р.НЯМЖАВЫН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ЗОГСООЛЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ, ТӨЛӨӨЛӨГЧ Е.ЁНДОНСАМБУУГИЙН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН "ГОВИЙН МАЛЧИН" ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭН ДЭМЖЛЭЭ. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2019 ОНД ХИЙХЭЭР БАТАЛСАН 3 АЖИЛ ОНХС-ийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМД НИЙЦЭЭГҮЙ УЧРААС ХАСЧ ХАЛУУН УС БАРИХ, ХОРТОН ШАВЬЖ, МЭРЭГЧ АМЬТАДЫГ УСТГАХ ГЭСЭН 2 АЖЛЫГ ХИЙХЭЭР ТУСГАЛАА. МӨН ТӨЛӨӨЛӨГЧИД СУМ ОРОН НУТГИЙН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛУУДААР САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР СУМЫН ЗАСАГ ДАРГА Р.ТӨМӨРЧӨДӨРӨӨС АСУУЛТ АСУУЖ ХАРИУЛТ АВЛАА.