Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн V хуралдаан 4 сарын 26-ны өдөр 71.4 хувийн ирцтэй хуралдаж сумын ИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцсэн сумын Байгаль орчны талаар гарсан шийдвэрийн төслийг хэлэлцэн баталлаа. Мөн Музей, Номын сан, Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа гүүрийн ажлын явцтай танилцлаа.Номын сан 5000 гаруй номтой бөгөөд хүүхэд, насанд хүрэгчид нийлсэн 400 гаруй үйлчлүүлэгч карт нээлгэн үйлчлүүлж байна. Өнгөрсөн онд ОНХСХөрөнгөөр Музейн үзвэрийн дэглэлтийг аймгийн Музейн мэргэжлийн хүмүүсээр хийлгэсэн юм.