Сумын Номын санг Х.Жүүхэний нэрэмжит болгох тухай иргэн Л.Оюунчимэгээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд суманд номын санг анх үүсгэн байгуулж иргэд, хүүхэд багачуудын мэдлэг оюунд үнэтэй хувь нэмэр оруулсан Х.Жүүхэний нэрэмжит болгох нь зүйтэй гэж үзлээ. Мөн “Жидийн өндөр” ЗНБ нь сумын
нутаг Бургастайн гол орчимд Хойд дэнж
нэртэй газар 5 га талбайд алт олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн
мөн 5 га талбайд өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийх хүсэлт ирүүлсэн тухай аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс 2019
оны 05 сарын 29-ний өдрийн 5/694 дугаартай албан бичиг ирүүлснийг хэлэлцэн
хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн
саналаар хүсэлтийг дэмжих боломжгүй гэлээ.
Сумын Соёлын төвөөс ирүүлсэн Соёлын төв, урд талбайг нэрэмжит болгох тухай саналыг хэлэлцээд судлаж үзэх шаардлагатай гэж үзэв. Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид сумын Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.