Сумын ИТХ-ын 11-р хуралдаан 2019 оны 12-р сарын 12-ны өдрийн Пүрэв гарагт төлөөлөгчдийн 81 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгч, энэ оны төсвийн гүйцэтгэл, ирэх оны үндсэн чиглэл, төсвийг баталсан шийдвэрүүд гаргалаа. Үүнд:
1. Сумын ИТХ-ын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг “хангалттай” гэж үнэлэв.
2. Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц 82.3 хувьтай буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж үзлээ.
3. Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 92.3 хувьтай буюу “Үр дүнтэй” хэрэгжсэн гэж дүгнэв.
4. Сумын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг 2 тэр бум 827 сая 974 мянга нэг зуун төгрөгөөр, сумын 2020 оны төсвийн төслийг 3 тэрбум, 360 сая, 408 мянга 400 төгрөгөөр тус тус баталлаа.
5. Сумын 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 108 сая 123 мянга 600 төгрөгийн хөрөнгөөр 19 төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтов.
6. Сум хөгжүүлэх сан /ЖДҮДС/-гийн мэдээлэл сонсов.
7. Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 4 бүлэг 41 заалттайгаар батлав.