ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны анхдугаар хуралдаан 01 сарын 09-ний өдөр 71.4 хувийн ирцтэй хуралдаж
1. Зарим иргэдийг төрийн дээд одон, медальд тодорхойлох тухай
2. Малчдыг "Аймгийн аварга малчин"-аар шагнуулахаар тодорхойлох тухай
3. Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлөөс ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх тухай
4. Үдийн цайны талаар бага ангийн багш, сурагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг танилцуулах
5. Үндсэн хуулийн өдөр тэмдэглэн өнгөрүүлэх тухай
6. ИТХ-ын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сумын Засаг даргаас Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Өмнөговь сумын Хар-Ус өртөөний дарга М.Өлзийбаяр, "Аймгийн аварга малчин"-аар 1-р багийн Сумын аварга малчин Басангийн Буяннэмэх, 2-р багийн малчин Нүрзэдийн Хүдэрчулуун, 3-р багийн малчин Намзаны Долгорсүрэн, 4-р багийн малчин Данзаны Батнасан нарыг шагнуулахаар тодорхойлж ирүүлсэн хүсэлтийг дэмжив. Цэцэрлэгийн 12807853.42 төгрөгийн хөрөнгийг актлуулах тухай сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс ирүүлсэн санал дүгнэлтийг дэмжлээ. Мөн ИТХ-с бага ангийн багш, сурагчдаас Үдийн цайны талаар авсан сэтгэл ханамжийн судлагааны дүнг Тэргүүлэгчдэд танилцуулав.
ИТХ-ын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн 8 бүлэг 59 заалттайгаар батлав.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны 01 сарын 14-ний өдөр, ЗДТГазрын албан хаагчид, багийн Засаг дарга нарын дунд АХА тэмцээнийг 2020 оны 01 сарын 15-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв.