8
дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын
Тэргүүлэгчдийн анхдугаар хурал 2020 оны 11 сарын 19-ний өдөр халдвар
хамгаалал, эрүүл ахуйн дэглэмийг баримтлан 100 хувийн ирцтэйгээр
хуралдаж 2 асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.
- Сумын Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.
Төлөвлөгөөний төсөлд
- Мобиком компанид шилэн кабелийн зориулалтаар 34.6 км, Цагдаагийн тасгийн ажилчдын байранд 100 м2 , дахин дамжуулах станц барихад 200 м2 газрыг тус тус эзэмшүүлэх,
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9 иргэнд 1,3 га газар өмчлүүлэх,
- Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 38 иргэнд 2,85 га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 33 иргэнд 2,38 га, ААН, байгууллага, иргэдэд төмс, хүнсний ногоо, таримал тэжээлийн ургамал тариалах зориулалтаар Талын толгойд 10 га газрыг эзэмшүүлэх,
- Намирын голын сав газрын дагуу 25 га газрын хогийг цэвэрлэх,
- Орлогын гол, Цэрэнцэг , Дайв, Салхит, Элсэн гол зэрэг газруудад нийт 38 га газрын элэгдэл, эвдрэлийг нөхөн сэргээх,
- Хүрэн үзүүр, Онц хавтгайн ам, Рашаат ямаатын улаан уул, Бор хагийн өсрүүний хаан, хатан хиргисүүр, Ээж хад, Өмнө хөтөлийн цахир толгойг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар материалыг бүрдүүлж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх
- Хөдөөгийн 4 багт бэлчээр усжуулах зориулалтаар худаг гаргахаар тусгалаа.
2. Сумын ИТХ-ын II хуралдааныг 2020 оны 12 сарын 14-16-ны өдрүүдэд хуралдуулахаар товлов. Хуралдаанаар
- ИТХ-ын байнгын дэг батлах тухай
- Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай
- Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
- Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөв батлах тухай
- Сумын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
- Сумын Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвөлгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр баталлаа.