Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт 2016-04-11-ны өдөр Улаангом хотод зохион байгуулагдлаа. Сургалтад сум бүрээс 6 хүн оролцон сургалтад хамрагдсан гэрчилгээ гардан авлаа. Эдгээр албан хаагчид сумын сонгуулийн мэдээллийн санд бүртгэлтэй албан хаагчдад сургалт явуулах, сонгуулийн хуулийг сурталчлах үүрэгтэй.