Тэргүүлэгчдийн хурлаар Сумын ЗДТГ-ын Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн мэдээлэл, Хүнсний талон олголтын талаарх мэдээлэл,суманд үйл ажиллагаа явуулж буй ХААН банк, Төрийн банкны мэдээллүүдийг сонслоо. Мэдээллүүдтэй холбогдуулан цаашид анхаарч ажиллах ажлын чиглэл зөвлөмжийг Тамгын газрын дарга З.Зоригт 06, 07 тоот албан бичгээр, ХААН банкны эрхлэгч Б.Эрдэнэчимэгт 08 тоотоор хүргүүллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ХААН болон Төрийн банкны үйл ажиллагааны талаар 100 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авч хурлын ажлын албанаас нэгтгэн холбогдох байгууллагуудад дүгнэлтийг хүргүүлж ажиллаа.