Сумын ИТХ-ын төлөөлөгчид цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа
Сумын ИТХ-ын төлөөлөгчид 3-р хуралдааны үеэр цэцэрлэгээр орж ажил байдалтай нь танилцаж, багш, ажилчдын санал бодлыг сонслоо. 02-р сарын 10-ны байдлаар цэцэрлэг 24 ажиллагсад, 195 хүүхэдтэй байна. Тус хамт олон байгууллагын нөөц боломж, багш, ажилчид, эцэг, эхийн хүчийг ашиглан хүүхэд тав тухтай орчинд сурч хүмүүжих орчин бүрдүүлэхийн төлөө ихээхэн санаачилга гарган үр дүнд хүрч бүтээлчээр ажиллаж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Төлөөлөгчид тус байгууллагын үйл ажиллагааг хэвийн сайн явагдаж байна хэмээн ам сайтай байлаа.