Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цаг зуурын бэрхшээлд нэрвэгдсэн малчдад өвс, тэжээл, түлээ, нүүрс хүргэхээр боллоо

2017-03-22

Энэ сарын 21-22-ны хооронд ихээхэн хэмжээний нойтон цас орж хүчтэй шуурсны улмаас Увс нуурын хөвөө чиглэлд хаваржихаар нүүдэллэж явсан Орлого, Холбоо багийн малчид байгалийн бэрхшээлд нэрвэгдээд байна. Иймд сумын Тамгын газар, Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч малчдад туслах хөдөлгөөнийг төсвийн байгууллага, ААН-үүдийн дунд өрнүүлэхэд 200 орчим уут аргал, нүүрс, мод цугларсныг сумын нөөцийн өвс, тэжээлийн хамт хүнд даацын хоёр HOWA машинаар тээвэрлэн хүргэхээр сумын Орлогч даргаар ахлуулан захиргааны үүднээс гарч байна. Мөн Баянгол, Улиаст багийн нутагт цас ихээр унасан, мал бэлчээрлэх боломжгүй байгаа мэдээ ирсэн. Энэ 2 багт маргаашаас арга хэмжээ авахаар болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%